Үүсгэн байгууллагдсан цагаасаа бид банк бус санхүүгийн салбарт үргэлж анхдагч, шинийг санаачлагч нь байсаар ирсэн. Тухайлбал, бид факторингийн үйлчилгээ, урт хугацаатай автомашины зээл г.м. үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлсэн. Жи Эс Би Капитал ББСБ нь 2013 онд банк санхүүгийн салбартаа хамгийн анхны зээлийн картыг Худалдаа Хөгжлийн банктай хамтран зах зээлд нэвтрүүлсэн билээ. Энэ хүрээгээ улам өргөжүүлж Капитрон банктай хамтарсан зээлийн картыг 2019 онд нэвтрүүлсэн билээ.
Манай байгууллага үүсгэн байгууллагдсан цагаасаа хойш МУ-ын банк санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах, ОУ-ын стандартад хүрэх, харилцагчиддаа санхүүгийн үйлчилгээнүүдийг зах зээл дээр тогтсон нөхцлүүдээс уян хатан байлгах, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бодитоор дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна
Бид санхүүгийн байгууллагын хувьд сар бүр тогтмол СЗХ-нд санхүүгийн тайлангаа гаргаж өгдөг ба тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажилласаар ирлээ