Утас 7607 1818
Үйлчилгээг ашиглах нөхцөл
Үйлчилгээний нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь манай компаниас таны тодорхой мэдээллийг хүлээн авах хадгалах түүн дээр тулгуурлаж боловсруулалт хийн танд зээл авах эрх олгох эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг юм. Иймд үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. Та үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн тэмдэглэгээг сонгож, манай байгууллагаас хүргүүлсэн утасны дугаар баталгаажуулах “код” (4 оронтой тоо) хүлээн авч, заасан горимын дагуу баталгаажуулснаар дор дурьдсан үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Харилцагч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр дараах нөхцөлүүдийг зөвшөөрч байна гэж үзнэ.

Өөрийн хувийн мэдээллээ үнэн зөв үүсгэнэ

“Жи Эс Би Капитал ББСБ” ХХК нь харилцагчийн үүсгэсэн хувийн мэдээллийг хүлээн авч, хадгална

Харилцагчийн мэдээлэлд тулгуурлан авах боломжтой зээлийн хэмжээ, зээлийн нөхцөлийг тодорхойлно

Зээл олгохоор шийдвэрлэсэн бол, тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглана

Хэрэв та зориудаар хуурамч мэдээлэл оруулсан бол манай байгууллага танд зээл олгох болон зээлийн гэрээ байгуулахаас татгалзана. Түүнчлэн хуурамч мэдээллээс үүдэн гарах аливаа үр дагавар, хохирлыг харилцагч та хуулийн дагуу өөрөө хариуцан шийдвэрлэнэ.

Манай байгууллага нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Express апплейкшнг хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд таны апп-д хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглана

Зөвхөн гэрээ байгуулсан тохиолдолд Та манай үйлчилгээний хэрэглэгч болно.

Хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөлийг зээлийн гэрээгээр зохицуулна

Express апп нь үйлчилгээний нөхцлөө өөрчлөх эрхтэй ба энэ өөрчлөлтийн талаарх мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудас болон апп-ны танилцуулга хэсэг, харилцагчийн гар утсаар дамжуулна мэдээлнэ.

Хэрэв зээлийн хүсэлтийг татгалзсан, эсвэл олгох боломжгүй гэсэн шийдвэр гарсан тохиолдолд тодорхой хугацааны дараа Та манай компанид хандан дахин хүсэлт илгээх боломжтой

ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРЧ, МАНАЙ АППЛИКЭЙШНИЙГ АШИГЛАСАН НЬ МАНАЙ БАЙГУУЛЛАГААС ЗЭЭЛ ОЛГОХ ТАЛААР ТАНЫ ӨМНӨ ЯМАР НЭГ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЭЭГҮЙ БОЛНО. ТҮҮНЧЛЭН ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ТУСГАЙЛАН ДУРДСАНААС БУСАД АСУУДЛААР МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЭСРЭГ ЯМАРВАА НЭГ ШААРДЛАГА ГАРГАХ ЭРХИЙГ ТАНД ОЛГОХГҮЙ БОЛНО.


Зориулалт:
Иргэний санхүүгийн гэнэтийн хэрэгцээнд зориулсан хамгийн хялбар бөгөөд шуурхай цахим зээлийн бүтээгдэхүүн юм.

Зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ – 50,000 - 6 сая хүртэл
Зээлийн хүү – 30%
Зээлийн хугацаа 2 – 6 сар хүртэл

Тавигдах шаардлага:
- Тогтмол орлоготой байх
- Хугацаа хэтэрсэн болон зээлийн муу түүхгүй байх

Зээл авах хүсэлт гаргах:
“PlayStore, Appstore” -оос “Plus GSB” түлхүүр үгийг ашиглан аппликэйшнээ суулгаж хувийн мэдээлэлээ үнэн зөв бөглөснөөр танд зээлийн эрх үүсэх боломжтой.